Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

 

Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа бол зарим голуудад хаврын мөсний үзэгдэл эрчимжиж эхэлсэн байна.

Тухайлбал, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн /Чойбалсан сум/, Улз, Хараа /Дархан хот/, Ерөө /Дулаанхаан сум/, Хурх, Улз / Баян-Уул-Дашбалбар сум/, Онги /Арвайхээр сум/, Таац, Зэгстэй, Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Тэс, Идэр зэрэг голуудад шингэн, өтгөн, дунд зэргийн цөн гүйх үзэгдэл ажиглагдаж байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen