Б.Гончигсүрэн Их дуулгаас алтан медаль хүртлээ
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болов.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож, Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн ОХУ-ын жүдоч Тамерлан Башаевыг ялсанаар алтан медаль хүртлээ.
Ийнхүү Монголын жүдочид Абу Дабигийн их дуулгаас нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 52 орноос дөрөвт жагслаа.



