Монголын тамирчид Өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-ээс хос медаль хүртлээ

Монголын тамирчид Өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-ээс хос медаль хүртлээ

 

Өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-н Болгар улсын Софи хотод үргэлжилж байна.

Тэмцээний охидын -57кг /жин/-д барилдсан "Виннер" клубийн тамирчин Машбатын Цэндбазар Япон улсын тамирчин Нонока Ямакаваг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялж, алтан медаль хүртлээ. 

Мөн “Женко” клубийн тамирчин Ганхуягын Энхжин IJF /ОХУ/-н тамирчин Екатерина Ждановагаас үндсэн цагт хоёр юүко үнэлгээ аван улмаар гарт өчих мэхээр цэвэр ялж, хүрэл медалийн болзол хангалаа. 

Софи-2025" ДАШТ-ий 57 кг-ын жинд "

  • Монголын тамирчин М.Цэндбазар алтан медаль 
  • Японы тамирчин Н.Ямакава мөнгөн медаль 
  • Монголын тамирчин Г.Энхжин хүрэл медаль 
  • Польшийн тамирчин М.Валега хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen