Д.Сумъяабазар: Амны хаалтын тендерт ашиг сонирхол байна
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас өнгөрсөн баасан гарагт 20 мянган ширхэг N95 амны хаалт нийлүүлэх тендерийг гурав хоногийн хугацаатай зарласан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд багагүй шүүмжлэл дагууллаа.
Ажигч гярхай хүмүүсийн нүдэнд өртсөн энэ тендерийн зарлалын зарим нэг "но" нь аль хэдийнэ авах айл нь бэлэн болсон гэсэн хардлагыг бий болгож амжсан. 20 мянган ширхэг амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авна гэхээр нэг бүрийн үнэ нь 20 мянган төгрөг гэсэн үг. Харин дотооддоо маск үйлдвэрлэгч Э.Гончигийн хотын даргад хандан "Монголдоо үйлдвэрлэсэн маск 3500 төгрөгөөр нийлүүлж болох уу? Төсвөөс чинь 330 сая төгрөг хэмнэж өгье!" гэсэн пост дээрх тендерийн эсрэг хүчээ авсан юм.
Тэгвэл өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар НЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Зэндмаатай уулзаж, хатуухан банга хүртээв. Товчхондоо, ЭМЯ-ны ажлыг нийслэл хийх ёсгүй, тендерийг буцаа, үүнд мөн хууль хяналтын байгууллагыг оруул, энд ашиг сонирхол байна гэж харж байна гэдгээ хатуухан хэллээ.