ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

 

Цагдаагийн байгууллагад өнөөдөр (2026.06.05) өглөөний 08:00 цагийн орчимд “Байрны гадна зогсоолд байсан автомашинуудыг мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны автомашины зогсоолын хэсгээс иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” маркийн автомашиныг жолоодон хөдөлсөн. Ингэхдээ нийт 7 автомашиныг мөргөснийг тогтоосон байна. 

Уг этгээдийг саатуулан, ослыг Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж эхэлжээ. 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen