Г.Дамдинням сайдын тушаалаар Халзанбүргэтэй төслийг зогсоожээ
УИХ-ын дарга С.Бямбацогтын тушаалаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ажлын хэсэг Ховд аймгийн Халзанбүргэтэй төсөл дээр ажиллажээ. Ингээд ажлын хэсэг Халзанбүргэтэй төслийн газар дээр ажиллаж, Газрын хэвлийн тухай хуулийн 54.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, энэ зөрчлийг арилгах хүртэл төслийг зогсоох шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гаргажээ.
Халзанбүргэтэй төсөл нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт газрын ховор элемент олборлох, боловсруулах чиглэлээр хэрэгжиж буй стратегийн ач холбогдолтой төсөл юм. Төслийг "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК хэрэгжүүлж буй бөгөөд орон нутгийн иргэд байгаль орчин, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, цацраг идэвхт бодис ялгарах эрсдэлтэй хэмээн эсэргүүцсээр ирсэн. Гэвч Засгийн газраас газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байсан ч ийнхүү салбарын сайдын тушаалаар төсөл зогсч байна.



