Дөлгөөн нуурын зүүн талын замыг өнөөдрийн 23:00 цагаас эхлэн түр хааж, засварлана

Дөлгөөн нуурын зүүн талын замыг өнөөдрийн 23:00 цагаас эхлэн түр хааж, засварлана

 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж буюу Дөлгөөн нуурын зүүн урд уулзвараас Ногоон нуурын гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний 23:00 цагаас 21-ний 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, шинэчлэлтийн ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen