Онцгой байдлын тусламж үзүүлэх боломжоор хангахыг ОБЕГ-аас жагсагчдад анхаарууллаа
Онцгой байдлын байгууллага цаг минуттай уралдаж гал түймэр, гамшиг ослын аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалж ажилладаг.
Иргэд өнөөдөр /2026.10.01/ авто зам хааж, жагсаал цуглаан зохион байгуулж байна. Иргэдийн жагсаал гал түймэр, гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд саад учруулах, үүний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд аюул дагуулж болзошгүй байна.
Иймд, яаралтай дуудлагаар ажил үүргээ гүйцэтгэж яваа Онцгой байдлын байгууллагын шуурхай албаны автомашинд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг ОБЕГ-аас иргэдэд анхаарууллаа.


