Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Энэ оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин жолоодож явсан иргэнийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоон иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт иргэн “С” нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар /3.99 хувийн согтолттой/ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барих нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.



