Шинэ төрлийн зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэжээ
Хятадын эрдэмтэд саяхан шинээр олж илрүүлсэн нэгэн загасны төрөл зүйлээ Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн гишүүн Женнигийн нэрээр нэрлэжээ. Ийнхүү к-попын түүхийг бүтээлцэж буй Женни дахин нэг салбарт нэрээ мөнхлөв. Хар, шар өнгөтэй, хумсны толионоос томгүй хэмжээтэй шинэ төрөл зүйлийн загасыг эрдэмтэд Хятадын гурав дахь том гол болох Сувдан мөрнөөс илрүүлжээ.
Тус загасыг “Brachygobius jennie” гэж нэрлэсэн юм. Учир нь уг загасыг олж илрүүлсэн эрдэмтэн Тянь Жянянийн хувьд “Blackpink”-ийн Женни байнгын урам зоригийн эх үүсвэр нь байжээ. Тэрбээр Женнигийн дуунуудыг байнга сонсдог бөгөөд түүний нэрийг загасанд өгсөн нь дуучны эерэг нөлөөллийг онцолж буй хэрэг хэмээсэн байна.



