Дорнод аймгийн Халхгол сум орчимд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Халхгол сум орчимд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

 

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Зүүн Модон-Овоо” гэдэг газар (2026.04.04) 16:31 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.04.05) 04:35 цагт цурамд оруулж, 06:00 цагт бүрэн унтраалаа. 

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар анги, Матад сумын Мэргэжлийн ангийн нийт 44 хүн, 8 автомашинтайгаар оролцжээ. 

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 35000 га талбай өртсөн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen