Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

 

БЭЭЖИН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Kazinform/. Хятадын Шиань хотын Тээврийн их сургуулийн профессор Шюй Гуанхуагаар ахлуулсан эрдэмтдийн баг нейротехнологийн тусламжтайгаар дөрвөн хөлт роботыг удирдах шинэ дэвшилтэт технологийг танилцууллаа.

 

Уг технологи нь хэрэглэгчид бодлын хүчээр робот нохойд команд өгч, явах замаа бие даан төлөвлөх, саадыг тойрон гарах, мөн очихоор товлосон газартаа хүрэх боломжийг олгодог ажээ. 

 

"Үүнээс өмнө бид тархины цахилгаан бичлэгийн (электроэнцефалограмм) дохиогоор роботын үндсэн хөдөлгөөнүүдийг удирдах технологийг амжилттай туршсан бол одоо мэдрэлийн удирдлагыг автомат навигацийн функцуудтай нэгтгэлээ" гэж төслийн удирдагч тайлбарласан байна

 

Түүний хэлснээр, энэхүү технологийн үндэс нь тархи-компьютерийн инвазив бус интерфейсийг ашиглахад оршиж байгаа бөгөөд чип суулгах шаардлагагүй. Систем нь тархины нейронуудын идэвхжилээс үүсэх цахилгаан дохиог уншиж, тэдгээрийг төхөөрөмжийг удирдах өндөр нарийвчлалтай команд болгон хувиргадаг байна.

 

"Ирээдүйд робот нохой нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн туслагч болж чадна. Мөн хүн ам хөгширч буй нийгэмд ганцаардсан ахмад настнуудыг дагалдах, эмнэлгийн тусламж үзүүлэхээс эхлээд нөхөн сэргээх дасгал хүртэл өргөн хэрэглэх боломжтой" гэж профессор Шюй Гуанхуа дүгнэн хэллээ.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen