Жүдо бөхийн Азийн АШТ-д оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 16-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын жүдо бөхийн холбоо албан ёсоор зарлалаа.
Тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, П.Нямлхагва, Н.Дагвасүрэн нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин нийт 18 тамирчин өрсөлдөх юм.
Эрэгтэйчүүдийн ангилалд 60 кг-д Т.Түмэнжаргал, 66 кг-д К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдана. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адьяасүрэн нар барилдах аж.
Ч.Юмчирдулам



