Япон: AI хөгжүүлэлтийн компанид 1 их наяд иенийн тусламж үзүүлнэ

Япон: AI хөгжүүлэлтийн компанид 1 их наяд иенийн тусламж үзүүлнэ

 

Японы засгийн газар дотооддоо хиймэл оюун ухааныг хөгжүүлэхээр төлөвлөж буй шинэ компанид таван жилийн хугацаанд ойролцоогоор нэг их наяд иенийн тусламж үзүүлэхээр болжээ. Тэрхүү шинэ компанийг одоо үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй "SoftBank Group Corp" зэрэг 10 компани хамтран байгуулна. Улсын хамгийн том хиймэл оюун ухааны загварыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хөгжүүлэх зорилго дор ийнхүү компаниуд нэгджээ. "SoftBank Group Corp" болон "Preferred Networks Inc"-ийн 100 орчим инженер шинэ компанид ажиллах аж.

Таван жилийн дэмжлэгийн схем 2026 оны санхүүгийн жилээс буюу дөрөвдүгээр сараас эхэлнэ.

Япон улс хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн талбарт Хятад, АНУ-тай өрсөлдөхөөр ийнхүү нэгэн алхам хийж байна. Одоогоор Хятад, АНУ-ыг энэ талбарын тэргүүлэх тоглогчид гэж болно. Хагас дамжуулагчийн өрсөлдөөн ширүүсч буй энэ цаг үед Японы байгуулж буй шинэ компани шаардлагатай хангамжийг шийдэж чадна гэж үзэж байна. Тийм ч учраас шинэ компанид дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг Японы засгийн газар удаалгүй батлах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen