“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ, ЭРХЭМ ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ХОЁРЫГ НҮҮРЭЛДҮҮЛЬЕ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ, ЭРХЭМ ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ХОЁРЫГ НҮҮРЭЛДҮҮЛЬЕ

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үед "…”Эрдэнэс Тавантолгой”-н 268 000 тн нүүрс хулгайд алдагдсан” талаар мэдэгдсэн. Энэ асуудал тухайн үедээ нэлээд өндрийг авч байлаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд "…"Уул уурхай дагасан зохион байгуулалттай гэмт хэргийн мафижсан бүлэглэл бий болоод байна. Гуравдугаар сард нэгэн сайтад "Эрдэнэс Тавантолгойн” нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой хил давуулсан байна гэсэн мэдээлэл гарсан. Би энэ асуудлаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хандсан. Ингээд Мэргэжлийн хяналтаас "Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн "Тавантолгой” хоёрын хамтран гаргасан Ажлын хэсгийн акт надад ирсэн. Актан дээр "Эрдэнэс Тавантолгойн” талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн "Тавантолгой” давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан. Тиймээс орон нутгийн Тавантолгой нь уу, Эрдэнэс Тавантолгой уу хэн нь буруутай вэ гэдгийг тогтоохын тулд би гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандсан. 268 мянган тонн нүүрс гэдэг бол өнөөдрийн ханшаар 20 орчим сая ам.долларын нүүрс тодорхойгүй алга болчихлоо. Энэ хэрэгт орон нутгийн Тавантолгой холбогдвол өрөнд орох магадлалттай байна. Энэ их хэмжээний нүүрсийг хэн авсан бэ, мөнгө нь хаашаа явсан байна вэ гэдгийг АТГ тогтоох ёстой. Энэ нүүрсийг хэдэн оны хэдэн сард , ямар компани авсан бэ гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоно. Хамгийн гол нь энэ нүүрс алдагдсан нь тодорхой. Энэ нүүрсийг хулгайлсан гэсэн хардлага байна” гэсэн юм.

Харин "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал Б.Ганхуяг энэ талаар "…"Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн одоогийн талбайгаас нүүрс олборлосон, хулгайлсан зүйл байхгүй. Орон нутгийн "Тавантолгой” компани 2004 оноос хойш дөрөвдүгээр давхарга дээрээ технологийн зам гаргах, траншей нээх зэрэг ажил хийх явцад манай нүүрсний талбай өртсөн. Нийтдээ 268 мянган тонн нүүрс болоод байгаа. Хэмжилтээр тогтоогдсон.  Энийг орон нутгийн "Тавантолгой” компани хүлээн зөвшөөрч, мэргэжлийн байгууллагын акт гарсан байдаг. Энэ актыг дэлгэж тавьсан. Өөрөөр хэлбэл, жижиг "Тавантолгой” компани "Эрдэнэс Тавантолгой”компанид өгөх ёстой 268 мянган тонн нүүрс гэж ойлгож болно” гэж мэдэгдээд байгаа юм.

Ингэж "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талабайгаас 268 000 тн нүүрс алдсан гэж эрхэм гишүүн Л.Энхболд нотлоод, "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал Б.Ганхуяг болохоор хулгайд алдаагүй гэж гүрийсээр байгаа. Ингэсээр энэ асуудал бүдгэрэх шинжтэй болоод ч ирлээ. Тиймээ нэг санал байна.

Нүүрс хаачсан талаар эрхэм гишүүн Л.Энхболд, "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал Б.Ганхуяг хоёрыг нүүрэлдүүлье. Учир нь, 268 000 тн нүүрсний өртөг нь 20 гаруй сая доллар болно. Энэ мөнгөөр 20 гаруй км зам тавьж болно. Эсвэл 20 гаруй тохилог, том цэцэрлэг барьсан ч болно.

Д.Бат-Очир

Эх сурвалж :24TSAG.MN

http://www.24tsag.mn/a/162827

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen