Гүнтийн давааны хяналт шалгалтын постоор нэвтрэх ачаа тээврээс бусад хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өдрийн 06 цаг хүртэл түр зогсоосон

Монгол Улсад ковид-19 халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагаас 25-ны өдрийн 06 цагийн хооронд Нийслэлээс гарах, орох ачаа тээврээс бусад хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон.
Үүнтэй холбогдуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Гүнтийн давааны байнгын ажиллагаатай хяналт шалгалтын постоор орох, гарах замын хөдөлгөөнд зохицуулалт хийх тухай” А/268 дугаар захирамж гарч 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагаас 25-ны өдрийн 06 цагийн хооронд тус постоор орох, гарах ачаа тээвэр болон Ар гүнт, Өвөр гүнтэд оршин суугаа хаягийн бүртгэлтэй иргэдээс бусад хөдөлгөөнийг түр зогсоосон болно. Иймд иргэд та бүхэн тус постоор зорчихгүй байх, шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байж ковид-19 вирусээс өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen