​ТЦА: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулиа төлөхгүй бол "Өршөөлийн хууль"-д хамрагдахгүй

​ТЦА: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулиа төлөхгүй бол "Өршөөлийн хууль"-д хамрагдахгүй

 

Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. 
Уг хуульд зааснаар 2017 оны долдугаарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм. 
 
Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулахгүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen