Ажиллах зөвшөөрөлтэй байгууллагуудын ажилчид НЗДТГ-аас тусгай зөвшөөрөл авч хувийн унаагаараа зорчино

Ажиллах зөвшөөрөлтэй байгууллагуудын ажилчид НЗДТГ-аас тусгай зөвшөөрөл авч хувийн унаагаараа зорчино

Өнөөдөр буюу энэ сарын 15-наас эхлэн хөл хориог улам чангатгаж, УОК-оос ажиллахыг зөвшөөрсөн хэвлэл мэдээлэл, шуудан, дулаан гэх мэт 13 чиглэлийн байгууллагын ажилтан, алба хаагчдыг хэрэв хувийн унаагаар зорчсон тохиолдолд тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлнэ гэсэн яриа тархаад байсан.

Энэ мэдээллийг баталж, Улсын онцгой комиссоос 18,30 цагт мэдээлэл хийхдээ . Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагуудын албан хаагчид ажилдаа хувийн унаагаар явдаг бол байгууллагууд нь НЗДТГ-т нэгдсэн байдлаар хандаж тусгай зөвшөөрөл авахын сацуу ажлын үнэмлэхээ давхар шалгуулж зорчихоор болж байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр энэ талаар сэтгүүлчийн асуусан асуултад Шадар сайд Я.Содбаатар "Зөвшөөрөгдсөн 13 байгууллагын ажилчдад хувийн автомашинаар зорчиход хориг тавиагүй. Гэхдээ тусгай зөвшөөрлөөр зорчино гэж НЗД шийдвэрлэсэн. Нийслэлийн онцгой комисс холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Хөл хориог хумиж байгаа үйл явцад аль болох цөөн автомашин хөдөлгөөнд оруулах бодлогыг бид барьж байна" гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen