Уран зургийн түүхээр аялаарай

Уран зургийн түүхээр аялаарай

 

Хойд өрнөдийн сэргэн мандалтын үеийн агуу төлөөлөгч Ян ван Эйк тосон будгийн найрлагыг шинэчилснээрээ алдаршсан. Түүнийг түүхэнд мөнхөлсөн уран бүтээлийн нэг нь “Арнольфинигийн гэр бүлийн хөрөг” уран зураг юм. Тэрбээр тус уран бүтээлийнхээ дээр “Ян ван Эйк энд байв.1434” хэмээн бичиж үлдээжээЛондоны Үндэсний Галлерей хамгийн сүүлийн судалгаагаараа энэ зурагт аль хэдийн гэрлэчихсэн хосууд дүрслэгдсэн байна гэж үзсэн. Түүнчлэн хойд Европт олон улсын худалдаа наймаагаараа манлайлж байсан Итали худалдаачин Арнольфини хэмээх хүн эхнэртэйгээ дүрслэгдсэн байх магадлалтай гэж таамагладаг.


Арнольфини гэр бүлээрээ тансаг зузаан үенгийн арьсан дах нөмөрсөн: бэл бэнчинг нь илэрхийлж байна. Нөхрийнхөө гараас хөтөлсөн эмэгтэй гэрэлтсэн цагаан царайтай байх бөгөөд харц доош харж байгаа нь нөхөртөө итгэж, амьдралаа даатгаж буйг илэрхийлнэ.

Эмэгтэйн толгой эвэртэй юм шиг харагдана: Корнетт хэмээх үс засалт юм. Урт даашинзаа урдаа барьсан байдал нь түүнийг хөл хүндтэй мэт харагдуулж буй. Харин ногоон өнгө ариун цагаан сэтгэл, эмэгтэй хүний ёс жудагтай байдлыг бэлгэддэг гэж үздэг.

Хосууд гутлаа тайлсан буй: орон гэр, гал голомтоо ариун хэмээн хүндэтгэж байгаагийн илрэл юм.

Нохой бол үнэнч байдлын бэлгэдэл: Нохойны үсийг нямбайлан самнасан байгаагаас хойд нутгийн сэргэн мандалтын уран зургийн онцлог харагдана.

Гэрлийн бүрхүүл дээр нэг лаа асаалттай байна: Бурхан энд буй хэмээх бэлгэдэл гэж үздэг. Харин зарим судлаач эмэгтэйг нас барснаас хойш зурагдсан бүтээл учир бүсгүйн дээр лаа асаагаагүй гэх таамаг дэвшүүлдэг.

Хананд өлгөөтэй толь: Тус толинд зураач өөрийгөө дүрсэлсэн байх магадлалтай гэж үздэг.

Цонхны тавцан дээр буй жүрж: Тансаг, баяныг нь илэрхийлэл гэж үздэг Учир нь энэ жимс тухайн үед ховор байсан төдийгүй өндөр үнэтэй байжээ.

Орон дээр буй гэгээнтний бяцхан баримал: Орон дээр эмэгтэй хүн амаржих үедээ залбирдаг гэгээнтний бяцхан баримал байгаа нь бүсгүйг бие давхар гэх таамаглал дэвшүүлэхэд хүргэдэг.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen