Холбооны монополийн эсрэг алба Москвагийн ШТС-уудыг шалгаж байна

Холбооны монополийн эсрэг алба Москвагийн ШТС-уудыг шалгаж байна

 

ОХУ-ын Холбооны монополийн эсрэг алба Москва дахь хоёр шатахуун түгээх сүлжээг үнийн өсөлтөө тайлбарлахыг шаарджээ. Украины дроны дайралт эрчимжиж, Оросын бүс нутгуудад ШТС-ууд шатахуунаа хязгаартай олгож эхэлсэн тул Холбооны монополийн эсрэг алба ийн ажиллаж эхлээд байна.

Нийт 100 гаруй шатахуун түгээх станцтай "Neftmagistral" компани болон 57 шатахуун түгээх станц эзэмшдэг "EuroTrans" компаниуд энэ сарын 26-ны өдөрт багтаж бензин, дизель түлшний борлуулалтын үнийн мэдээллээ гаргаж өгөх үүрэг хүлээжээ. Мөн шатахууны үнийн өөрчлөлтийн эдийн засгийн үндэслэлээ тайлбарлах шаардлагатай болоод байна.

Москва болон ОХУ-ын бусад бүс нутаг, мөн Оросын эзэлсэн Украины зарим нутаг дэвсгэрт ШТС-ууд шатахууны хязгаарлалтыг аажмаар нэвтрүүлээд хэдэн долоо хоног болж байна. Энэ хязгаарлалт нь зуны амралт, аяллын улирал болон хөдөө аж ахуйн ид ажлын үе давхцаж буй.

ОХУ-д бензиний дундаж үнэ оны эхнээс хойш 6.6 хувиар өссөн. Хамгийн сүүлийн байдлаар буюу зургадугаар сарын 15-нд улс даяар шатахууны дундаж үнэ литр тутамд 69.11 рубль хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen