Жо Байден хүүдээ өршөөл үзүүлэхгүй гэсэн амлалтаа зөрчив

Жо Байден хүүдээ өршөөл үзүүлэхгүй гэсэн амлалтаа зөрчив

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн хүү Хантерт холбогдох галт зэвсэг болон татварын хэрэгт өршөөл үзүүлж буйгаа ням гарагт мэдэгджээ.

Энэ оны зургаадугаар сард шүүхээс Хантер Байденыг галт зэвсэг эзэмшихтэй холбоотойгоор худал мэдүүлэг өгсөн мөн татвараас зайлсхийсэн гэсэн зүйл ангиар гэм буруутай гэж үзэн ял оноосон.

Жо Байден өмнө нь өөрийн хүүд өршөөл үзүүлэхгүй мөн ялыг нь хөнгөлөхгүй гэдгээ мэдэгдэж байсан ч ийм шийдвэр гаргасан нь шуугиан дэгдээж байна.

Тэрбээр мэдэгдэлдээ “Өнөөдөр би хүүгээ өршөөх шийдвэрт гарын үсэг зурлаа. Ажлаа авсан өдрөөс эхлэн Хууль зүйн яамны шийдвэрт хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ амлаж, хүүг маань шударга бусаар яллаж байгааг харсан ч энэ үгэндээ хүрсэн.

Гэхдээ Хантерийн хэрэгт өөрөөр хандаж байсан. Конгресс дахь улс төрийн өрсөлдөгчид намайг эсэргүүцэж, хүүг маань хэрэгт буруутгасан. Хүүгээр минь дамжин намайг буруутгаж буй энэ үйлдэл зогсоно гэдэгт итгэхгүй байна. Одоо хангалттай.

Би шударга ёсны тогтолцоонд итгэдэг, гэхдээ энэ хэрэгт улс төрийн нөлөө орж, шударга ёсыг алдагдуулахад хүргэсэн. Өршөөх асуудлыг цаашид хойшлуулаад байх хэрэггүй гэж үзсэн тул ийм шийдвэр гаргалаа" гэжээ. 

Мөн тэрбээр "Эцэг болон Ерөнхийлөгч хүн яагаад ийм шийдвэр гаргасныг америкчууд ойлгоно гэж найдаж байна" хэмээн онцлов.

Жо Байден хүүдээ өршөөл үзүүлээгүй бол Хантер Байден дээд талдаа 25 хүртэлх жилийн хорих ял эдлэх байв. 

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen