"Ковид-19" нь бөөрний цочмог эмгэгийн эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар батлагджээ.
Эрүүл мэндийн мэдээллийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар эрдэмтэд "SARS-CoV-2"-ийн халдвар болон бөөрний эмгэгийн эрсдлийн хоорондын холбоог олж тогтоожээ. "Бидний судалгаа нь COVID-19 өвчтөнд, ялангуяа халдварын дараах эхний гурван долоо хоногт бөөрний цочмог эмгэг үүсэх эрсдэлийг олж тогтоосноороо онцлог" гэж Баруун Хятадын био анагаах ухааны том мэдээллийн төвийн судалгаа, судалгааны ажилтан Ли Чунянг мэдэгджээ.
Тэрээр "Бид халдварын дараах хоёр дахь долоо хоногт аюулын нөлөө дээд цэгтээ хүрч, дөрөв дэх долоо хоногт буурч байгааг ажигласан” гэжээ. Судлаачид халдварын эхний дөрвөн долоо хоногт COVID-19 халдвар ба бөөрний өвчний хоорондын хамааралд дүн шинжилгээ хийж, коронавирусийн халдвар авсан өвчтөнүүд бөөрний өвчнөөр өвчлөх магадлал өндөр байгааг тогтоожээ. Халдварын хоёр дахь долоо хоногт хүндрэл гарах магадлал өндөр байсан аж.
Баруун Хятадын эмнэлгийн нефрологийн тэнхимийн дэд профессор Зенг Шиаоши "COVID-19" ба бөөрний эмгэг хоёрын хоорондын уялдаа холбоотой молекулын механизм тодорхойгүй хэвээр байна" гэж мэдэгджээ.