Суудлын машинууд мөргөлдсөнөөс төмөр эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргалаа
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт суудлын автомашинууд мөргөлдөж нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага 9-р сарын 29-ний 08:01 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Кровн” загварын суудлын автомашин, ачааны бага оврын “Портер” автомашинтай мөргөлдөж 37 настай эрэгтэй М автомашины төмөр хийцэд хөлөө хавчуулсан байжээ.
Аврагчид шуурхай ажиллаж, иргэнийг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.



