Холын хүний үгийг дуустал сонс

Холын хүний үгийг дуустал сонс

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар айлчилж байна. Мэдээж эгнээндээ 197 орныг багтаасан НҮБ-ын тэргүүний хувьд бүх улсад өнөөгийнх шиг 3-4 хоног албан ёсны айлчлал хийнэ гэдэг бараг боломжгүй зүйл ч байж мэднэ.

Тэр ч утгаараа НҮБ, түүн рүү бүх анхаарлаа хандуулж байдаг дэлхийн улс, гүрнүүдийн анхаарлыг Монгол Улс татаж байгаа нь гарцаагүй.

Ноён Антонио Гутерреш хэлсэн үгэндээ Эх дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэдэгт би найдаж байна..., ... Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг...” гэсэн үгэнд монголчууд ихэд саймширч, Энх тайвны бэлэг тэмдэг гэж хэлсэн хэмээн омогшиж ч байна.

Цаашлаад түүнийг урьсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, өнөөгийн төр засгийн удирдлагуудад нийтээрээ шахам талархан алга ташиж байна.

Гэхдээ тэр үгийнхээ төгсгөлд “Монгол Улсын удирдагчид бүх ард иргэдийнхээ өнө удаан хөгжил дэвшлийн төлөө цаашид ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэн хамгаална  гэдэгт би итгэж байна.” гэснийг бид анхаарах ёстой.

Тэр тусмаа Монгол Улсын удирдагчид хандан хэлсэн. Хэдийгээр бүс нутагтаа энх тайвны бэлэг тэмдэг болж байгаа ч ард иргэдээ хөсөр хаячхаад, хүний эрхийг уландаа гишгээд байна шүү гэдгийг л анхааруулсан хэрэг.

Тиймээс түүний хэлсэн үгийн эхлэлд улстөрчид хийгээд бүх нийтээрээ талархан алга ташсан шигээ, төгсгөлийг нь ч бас анхааран, ухаж ойлгоосой.   

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen