АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосоос тусламж гуйжээ

Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтийн дагуу эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмжийг АНУ-д тусламжаар илгээх болсноо Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр зарлажээ. Хариуд нь Трамп Өмнөд Солонгосын компаниудын бараа бүтээгдэхүүнийг АНУ-д нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Энэ мэдээг тарсны дараа Өмнөд Солонгосын эмчилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ огцом өсчээ. Хоёр улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бараг нэг зэрэг бүртгэгдэж байсан ч тахалтай хийсэн тэмцлийн үр дүн нь өөр өөр байгаа. 

Өмнөд Солонгосын эрх баригчид халдварыг оношлох, илрүүлэх ажлыг өргөн хүрээнд явуулж, халдвар тээгчдийг тусгаарлах, хавьтлын хүрээг нь тодорхойлох ажлыг эрчимтэй хэрэгжүүлсэн юм. Үр дүнд нь харьцангуй цөөн буюу 125 өвчтөн нас барж, сүүлийн 13 өдөр дараалан өдөрт илэрсэн шинэ халдварын тоо 100 хүрэхгүй хэмжээнд хүрээд байна. Харин АНУ-д оношлуур хүрэлцэхгүй байгаагаас халдвар тээгчдийг илрүүлэж, тусгаарлах ажил хангалтгүй хийгдэж, сүүлийн өдрүүдэд халдварын тоо нь эрчимтэй нэмэгдээд байгаа юм. Өчигдөр Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй 23 минутын турш утсаар ярихдаа тус улсын үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг АНУ-д нэвтрүүлэх зөвшөөрлийг түргэвчилсэн журмаар олгохоо амласан тухай Хөх ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen