Аялал жуулчлалын салбарт Хорват улстай хамтран ажиллах Санамж бичгийг үзэглэв

“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Загреб хотноо гарын үсэг зурав. Уг баримт бичиг нь хоёр улс аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, чингэхдээ хамтарсан ажлын хэсэг байгуулж, сайн туршлага нэвтрүүлэх, хуваалцах, дэмжлэг үзүүлж ажиллах суурь болох юм.

Харилцан тохиролцсон зорилтуудаа бодит үр дүн гаргаж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг баримт бичигт гарын үсэг зурсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Томислав Дружак нар санал нэгтэй онцлов. Хорват Улс нь 4.1 сая хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсыг зорих жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна. Өнгөрсөн 2019 онд нийт 20 сая жуулчид хүлээн авсан ба аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-нийхээ 20 орчим хувийг бүрдүүлж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • Транспортная компания Азия-Трейдинг оказывает полный комплекс вэд услуг по таможенной очистке грузов экспортного и импортного направления. Мы берем на себя все обязанности по эффективному решению таможенных процедур в соответствии c российским законодательством. Обязательным условием нашей работы является тщательный анализ ситуации до начала таможенной очистки груза и снабжение клиентов подробными инструкциями о необходимых для оформления документах, о возможных нюансах, требующих проверки.
    info(at)msc.com.ru

    23 October 2020 03:21
  • Надежные деловые связи и профессионализм сотрудников транспортной компании Азия-Трейдинг позволяет решить вопросы грузоперевозок из Азии с максимальной эффективностью, обеспечить безопасность и точное соблюдение сроков доставки грузов.
    info(at)msc.com.ru

    30 October 2020 02:51