Т.Гебрейесус: Геополитик, цөлжилт, цаг уурын өөрчлөлт биш өчүүхэн жижиг вирус биднийг “байранд” нь тавьлаа

Т.Гебрейесус: Геополитик, цөлжилт, цаг уурын өөрчлөлт биш өчүүхэн жижиг вирус биднийг “байранд” нь тавьлаа

 

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус 73-р ассамблейд хэлсэн үгэндээ “Дэлхий цаашдаа хэзээ ч хуучин шигээ байхгүй. КОВИД-19 эхэлж байхад улс орнууд бүх зүйлээ мэдэж байгаа гэж бодож байсан. Гэвч аль ч улс орон бэлэн биш байжээ. Нөхцөл байдал амаргүй байна. Урт хугацаа ч шаардах байх. Коронавирустэй тэмцэх шидэт арга бидэнд алга. Гар барих төдийд л амь насанд аюул учрах ийм нөхцөлд бид байна.

Геополитик, цөлжилт, цаг уурын өөрчлөлт биш өчүүхэн жижиг вирус биднийг “байранд” нь тавьлаа. Бидний ертөнцөд хүн амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус харанхуйд ч чимээгүй “ажлаа” хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж огт болохгүй. Үндэсний түвшинд эв нэгдэл, Олон Улсын түвшинд хамтын ажиллагаа чухал.

Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь хэзээ хэзээнээс илүү чухал байна. Эрүүл мэнд бол тансаглал биш хэрэгцээ юм. Хэн эрүүл мэндэд хөрөнгө оруулна тэр хөгжинө. Энэ бол зардал биш зүгээр л хөрөнгө оруулалт. Эв нэгдлийн бүрээг илүү чанга үлээх нь бүх зүйлийг боломжтой болгодгийг та бид 40 жилийн өмнө цагаан цэцэг өвчнийг устгахдаа баталсан . Илүү аюулгүй, илүү шударга, илүү эрүүл дэлхийн төлөө хамтдаа зүтгэцгээе” хэмээв.

https://updown.mn/118470.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen