УОК: Томуугийн гаралт нэмэгдэж байгаа энэ үед 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй

УОК: Томуугийн гаралт нэмэгдэж байгаа энэ үед 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй

 

2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт зөвхөн 4-5 настнуудыг хамруулахаар шийдвэрлэж, 2-3 настнуудыг эрсдлийн үнэлгээнд үндэслэн хамруулах эсэхийг шийдвэрлэнэ гэсээр гурван сарын нүүрийг үзэж буй. Тэгвэл ЗГ-ын ээлжит хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах судалгааг танилцуулахад Ерөнхий сайд дахин нарийн судалгаа, зохион байгуулалт хийж танилцуулахыг үүрэгдсэн. Харин ХӨСҮТ-ийн зүгээс 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй гэх зөвлөмжийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлээд буй.

 

Тэгвэл өчигдөр Шадар сайдын хэвлэлийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Цар тахлын нөхцөл байдал хэвийн хэмжээнд хүрч тогтворжоогүй, халдварын тохиолдол буураагүй. Хоёрдугаарт, хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэх магадлалтай байгаа. Ийм эрсдэлтэй үед 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эргээд эрсдлийг бий болгоно. Учир нь одоогийн байдлаар дэлхийн аль ч улс орнуудад 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулсан. Түүнээс доош насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээгүй байгаа. АНУ-д туршилтаар 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн. Гэхдээ энэ тал дээр манайд судалгаа, тооцоолол хийгдэж байгаа болохоос ямар нэг байдлаар хэрэгжсэн зүйл байхгүй" гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen