УБЦТС ТӨХК, ГССҮТ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гүйцэтгэх удирдлагууд өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
УБЦТС ТӨХК нь ажил мэргэжлийн онцлог, өндөр эрсдэлтэй ажлын байранд ажилладаг нөхцөлөөс шалтгаалан жил бүр ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж ажилладаг.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сургалтын үйлчилгээг авч, тус төвийн харьяалах объектын дотор цахилгаан хангамжийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад шаардлагатай байгаа үзлэг, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж, эрчим хүчний хэмнэлт хийхэд мэргэжлийн байгууллагын зөвлөмж туслалцааг үзүүлэх чиглэлээр хоёр байгууллага харилцан хуулийн хүрээнд хамтран ажиллахаар болж байна.




