“Нэмэгдэлтэй овьёос, үр тариа хоол бус, хор болох эрсдэлтэй”

“Нэмэгдэлтэй овьёос, үр тариа хоол бус, хор болох эрсдэлтэй”

 

Өглөөний цайнд талх, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь буруу, сөрөг гэж хэн нэгний ухуулсан нь мон­голчууд гэлтгүй олон орны хүмүүст ихээхэн нөлөөлсөн. Үүний зэрэгцээ ихэвчлэн Америк, Барууны кинонд гар­дагч­лан овьёос, өглөөний хоолны бэлдэц хамгийн тохиромжтойн дээр шарах, чанах зэргээр эл­дэв ажиллагаагүй төвөг багатай нь ийм сон­голт хийхэд хүргэдэг. Эмч, мэр­гэжилт­­нүүд ч орц найрлагадаа овьёостой бү­тээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж ирсэн. Тэгвэл Америкийн эмч, доктор, зохист хоол­­лолт, хоол, хүнсний тэжээллэг, шимт байдлын талаар олон судалгаанд тул­­гуурласан хэд хэдэн номын зохиогч Эрик Берг “Дэлхий нийтээрээ иддэг хам­гийнаюултай өг­лөөний хоол бол элдэв нэ­мэг­дэлтэйовьёос. Ийм хоол хүнсийг хүүхэд, өсвөр насныхан өдөр бүр шахам хэрэглэдэг” гэж мэдээлэв. Учир нь овьёос­той бүтээг­дэхүүнүүдийн чихрийн агууламж өндөр бөгөөд элгэнд сөрөг нөлөөлдөг та­лаартэрбээр сэрэмжлүүлжээ. 

Эрүүл мэндэд таагүй хоол хүнсний тухайд хүмүүс түргэн хоол, эсвэл нялуун амт­тан, архи гэж боддог. Үнэндээ бол үүнээс дутахааргүй аюултай хүнс нь өдөр тут­мын өглөөний цайнд “нуугдаж” байгаа талаар өгүүлсэн тэрбээр сүү, жүрж зэрэг жимстэй хольсон үр тарианы бэлдмэлийг “чихрийн бөмбөг” гэж онцлоод ийм хоол хүнс нь хэтийдсэн сахар, фруктоз агуулдаг нь бие махбодод ноцтой ачаалал өгдгийг тайлбарлав. Үр тарианы олон төрөл байдаг ч хэрэглэгчид ихэвчлэн амт оруулагч, бу­дагчбодис, цэвэршүүлсэн тос зэрэг нэ­мэлтагууламжтайг нь сонгодог. Энэ нь өдрийг “аяга дүүрэн чихэр”- ээр угтаж бай­гаахэрэг. Инсулиний эсэргүүцэл, хоёр­­дугаар­хэлбэрийн чих­рийн шижин, дотор эрхтэнүүдийг тойр­сонөөх тос болох висцерал хуримтлагдахад үүний нөлөө их. Өглөө бүр тогтмол ингэж идэх нь элэгний өөхлөлт, өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн түүнийг дэмждэг эмч, мэргэжилтнүүд ч мөн адил зөвлөгөө өгч байна. Тиймээс үр тариа, овьёосны бэлдмэл сонгохдоо найрлагыг нь харж, эслэг ихтэйг авах хэрэгтэй.

Эрдэнэ шишийн тос мөн элгэнд хамгийн хортой болохыг мэргэжилтнүүд сануул­­жээ. Их хэмжээний омега-6 тосны хүчил агуулдаг учраас бие мах­бодод үрэвс­­лийг нэмэгдүүлж, судас, гэдэс дот­­рыг гэмтээдэг. Эрик Берг “Эр­дэнэ шишийн тос Е аминдэм болон фитостеролын агууламж өндөр зэрэг эерэг талтай ч тогтмол хэрэглээ нь элэгний эсийн гэм­тэл, фиброз үүсгэх эрсдэлтэй. Хүмүүс өдөр бүр хэрэглэдэггүй гэж боддог ч үнэндээ бол ийм тосыг төрөл бүрийн сүмс, шарсан төмс, гурилан бүтээгдэхүүн, бэлэн боловсруулсан хоол хүнсэнд өргөн ашигладаг” гэжээ. Фиброз гэдэг нь архаг үрэвсэл, эд, эрхтэний гэмтлийн дараа хол­­богч эд сорвижих, хэвийн бус болох үйл явц. Эмчийн гол санаа нь үр тариа бо­ловс­руулах явцад генетикийн өөрчлөлт, пес­тицидийн үлдэгдэл, амт, үнэрийн нэ­мэлтүүд, хугацаа ур­тасгагч зэрэгт асуу­далбайна гэдгийг үйлд­вэрлэгчдэд са­нуу­лах зо­рил­­готой аж.

Э.Хана

https://www.unuudur.mn/a/281249

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen