ДДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан та 45,000,000 сая төгрөгийн Дархлаа дэмжих бүтээгдэхүүнийхээ тоон судалгааг хэрхэн хийснээ тайлбарлаж өгнө үү!!!

ДДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан та 45,000,000 сая төгрөгийн Дархлаа дэмжих бүтээгдэхүүнийхээ тоон судалгааг хэрхэн хийснээ тайлбарлаж өгнө үү!!!  

Дарханы дулааны цахилгаан станц нь “Ажилчдын хүүхдүүдийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн 1800 ширхэг” худалдан авахтай холбоотой 45 сая төгрөгийн тендер зарласан нь олон нийтийн анхаарал татаж, шүүмжлэл дагуулаад байна.

Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй мэдээллийн сангийн мэдээллээр тус байгууллага “Ажилчдын хүүхдүүдийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн 1800 ширхгийг 45,000,000 төгрөгөөр худалдан авах” тендер зарласан байна.

ДДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан та 45,000,000 сая төгрөгийн Дархлаа дэмжих бүтээгдэхүүнийхээ тоон судалгааг хэрхэн хийснээ тайлбарлаж өгнө үү!!!  

Эх сурвалж:Tender.gov.mn

 

Тус станцын албан ёсны цахим хуудасны хүний нөөцийн мэдээллийн хэсгээс харахад 450 орчим ажилтантай болох нь харагдаж байна.

Харин “Ажилчдын хүүхдүүдийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн 1800 ширхэг” худалдан авах тооцоог ажилтны тоотой уялдуулан авч үзвэл 1800 ширхэг бүтээгдэхүүнийг 450 ажилтанд хуваахад нэг ажилтанд дунджаар 4 хүүхэд байх. Гэвч бодит нөхцөлд бүх ажилтан 4 хүүхэдтэй байх боломж хэр бодитой вэ? Мөн ажилтнуудын дунд нэг гэр бүлийн хоёр ба түүнээс дээш хүн ажилладаг тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй.

Нөгөө талаас уг худалдан авалтын үнийн дүнг тооцоолбол 45,000,000 төгрөгийг 1800 ширхэгт хуваахад нэгж бүтээгдэхүүний үнэ ойролцоогоор 25,000 төгрөг болж байгаа нь анхаарал татаж байна.

Хэрэв нийт ажилчдын хүүхдийн тоо 1800-д хүрэхгүй бол үлдэх бүтээгдэхүүний төсөв хэний халаасанд орох вэ?

Үнэхээр нийт ажилчдын хүүхдүүд 1800  байлаа гэж бодоход нэг хүүхдэд нэг ширхэг бүтээгдэхүүн ноогдоно.  Нэг удаагийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн нь хүүхдийн дархлаанд бодитой нөлөө үзүүлэх үү? М.Жаргалсайхан захирал аа!!! 

ДДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан та 45,000,000 сая төгрөгийн Дархлаа дэмжих бүтээгдэхүүнийхээ тоон судалгааг хэрхэн хийснээ тайлбарлаж өгнө үү!!!  

Эх сурвалж: “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК https://www.dpp.mn/  

Дарханы дулааны цахилгаан станц нь Дархан хотын дулаан, цахилгаан эрчим хүчний үндсэн эх үүсвэрүүдийн нэг бөгөөд 1965 онд ашиглалтад орсон, төрийн өмчит эрчим хүчний үйлдвэр юм.

ДДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан та 45,000,000 сая төгрөгийн Дархлаа дэмжих бүтээгдэхүүнийхээ тоон судалгааг хэрхэн хийснээ тайлбарлаж өгнө үү!!!  

Эх сурвалж: “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК https://www.dpp.mn/  

Салбарын хэмжээнд эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн насжилт өндөр байгаа нь засвар, шинэчлэлийн хэрэгцээг нэмэгдүүлж буй талаар албаныхан удаа дараа онцолж ирсэн байдаг.

Зарим иргэдийн зүгээс тус байгууллага нь техник тоног төхөөрөмжийн насжилт өндөр, засвар шинэчлэлийн хэрэгцээ их байхад ийм төрлийн худалдан авалт хийх нь оновчтой эсэх талаар асуулт тавьж байна. Тэд:

“Алдагдалтай ажилладаг гэж яригддаг байгууллага байж, ийм хэмжээний хөрөнгийг засвар үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах боломж байсан уу” хэмээн эргэлзэж байгаагаа илэрхийлж байна.

Мөн хэвлэл мэдээллийн зарим эх сурвалжийн мэдээлснээр тус станц 2024 онд 4,607,330,000 төгрөгийн алдагдалтай ажилласан талаар дурдагдсан байна.

ДДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан та 45,000,000 сая төгрөгийн Дархлаа дэмжих бүтээгдэхүүнийхээ тоон судалгааг хэрхэн хийснээ тайлбарлаж өгнө үү!!!  

Эх сурвалж: Gogo.mn

Иймд дээрх худалдан авалттай холбоотойгоор:

  • Нийт хэдэн хүүхдэд олгох тооцоо
  • Худалдан авах бүтээгдэхүүний төрөл, стандарт
  • Бодит хэрэгцээ, судалгааны үндэслэл
  • Үр ашиг, үр нөлөөний тооцоо

зэрэг мэдээллийг холбогдох байгууллагууд олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай байна.

Мөн “ажилчдын хүүхдийн дархлаа дэмжих” нэрийн дор гарч буй энэхүү зардал нь бодит хэрэгцээнд нийцсэн эсэхэд хяналт тавих шаардлагатай гэсэн байр суурийг иргэд илэрхийлж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen