ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно
ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу газрын тос экспортолдгийг зогсоохоор төлөвлөж байна. Иран болон Украины дайны улмаас эрчим хүчний аюулгүй байдал нь эрсдэлд ороод буй Германы хувьд Казахстанаас авдаг газрын тосны урсгал зогссоноор нөхцөл байдал дордоно.
Дружба хоолойгоор дамжуулан Герман 2025 онд 2.146 сая тонн газрын тос буюу өдөрт 43 мянган баррель нефть худалдаж авчээ. Энэ нь 2024 оноос 44 хувиар өссөн үзүүлэлт юм. 2026 оны эхний улиралд Герман 730 мянган тонн газрын тос тус хоолойгоор авчээ.
Казахстанаас ирдэг газрын тосыг бүрэн зогсоосноор Германы нефть боловсруулдаг “PCK” компанийн үйлдвэрлэл 17 хувиар буурна. Тус компанийн боловсруулж гарган авсан шатахууныг Берлин болон Бранденбург бүс дэх арван жолооч тутмын ес нь хэрэглэдэг байна.
Эх сурвалж: Reuters



