Meta хиймэл AI хөгжүүлэхийн тулд ажилчдынхаа компьютерын хулганын хөдөлгөөн, гарын товшилтыг бүртгэнэ

Meta хиймэл AI хөгжүүлэхийн тулд ажилчдынхаа компьютерын хулганын хөдөлгөөн, гарын товшилтыг бүртгэнэ

 

Meta компани АНУ дахь ажилчдынхаа компьютерт шинэ төрлийн хяналтын программ суулгаж эхэлжээ. Тэрхүү программ нь ажилчдын компьютерын хулганын хөдөлгөөн, гарын товшилтыг бүртгэж авах юм. Бүртгэж авсан мэдээллээрээ Meta компани ажил даалгаврыг бие даан гүйцэтгэх боломжтой хиймэл оюун ухаан хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Model Capability Initiative нэртэй тус программ нь ажилтай холбоотой аппликейшн болон вэбсайтууд дээр ажиллана. Мөн ажилчдын дэлгэцийн зургийг заримдаа авч байх аж. Тус компани ийм хяналтын программ суулгаж байгаа гэдгээ ажилчдадаа мэдэгдэхдээ “Meta-гийн ажилтан болгон өдөр тутмын ажлаа хийснээр манай хиймэл оюуны загварыг сайжруулахад туслах боломжтой” гэжээ.

Meta ажлын байрны үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлэхээр эрчимтэй арга хэмжээ авах болсон. Ингэснээр ажилтнуудын бүтээмж нь нэмэгдэнэ гэж тус компани үзэж байгаа юм. АНУ-ын технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухааны салбарт ноёрхсон байр суурьтай болохын тулд ширүүн өрсөлдөөн өрнүүлж буй. Meta компани OpenAI, Google-тэй харьцуулахад хиймэл оюуны хөгжүүлэлтээрээ хоцорч байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen