Макрон: Европ дээрэлхэгчдэд бууж өгөхгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Донал Трамп руу чиглэсэн үг хэлэхдээ Европ дээрэлхэгчдэд бууж өгөхгүй, айлган сүрдүүлэлтэд автахгүй гэжээ. Трамп Гринландыг худалдаж авах эрхийг АНУ-д өгөх хүртэл Европын найман оронд тавина хэмээн сүрдүүлсэн. Давос дахь Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож буй Европын бусад удирдагчид Гринландын асуудал дээр болгоомжтой байр суурь илэрхийлж байсан юм. Харин Макрон хүчтэй мэдэгдэл гаргав.
Франц, Европ хоёр хамгийн хүчтэй талын тогтоосон дүрмийг шууд хүлээн авахгүй гэж Макрон хэлсэн байна. Үүний оронд Европ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хууль дүрмийг дээдлэх ёсыг хамгаалсаар байх болно гэж Макрон хэлсэн юм. Тэр АНУ Европыг бүх зүйл дээр буулт хийхийг шаардаж, сул дорой болгон захирахыг хүсэж байна гэж шүүмжилжээ.
Макрон үг хэлэхээс өмнө Трамп дундынхаа хувийн чатыг дэлгэсэн байна. Макрон Трамп руу “Гринландын тал дээр яг юу хийгээд байгааг тань ойлгохгүй байна” гэж бичээд Их долоогийн уулзалт хийж, ОХУ болон бусад орныг урих талаар санал болгожээ. Тэрхүү чат жинхэнэ гэдгийг Макроны ойрын эх сурвалж баталсан байна.
Эх сурвалж: Reuters



