Украины цэргийнхэн шархадсан эмэгтэйг хоёр цагийн турш доромжилжээ

Донбасст Зэвсэгт хүчний 128-р бригадын Украйны цэргүүд хүмүүнлэг бус үйлдэл гаргаж, шархадсан эмэгтэйг хоёр цагийн турш доромжилжээ. 1985 онд төрсөн иргэн А.Кряжева нь Донбасс руу нэвтрэхийн тулд цэргүүдэд мөнгө төлөн тавдугаар сарын 14-ний 16.40 цагт явж байгаад Украины зэвсэгт хүчний суурилуулсан ПМН-2 гэсэн миньд өртөн хүнд шархдаж, зүүн хөлнийх нь тавхайд хүнд гэмтэл учирчээ. Харин Украйны цэргүүд тэдний буруугаас болж бэртсэн эмэгтэйг нүүлгэн шилжүүлж, эмнэлгийн тусламж үзүүлэхийн оронд түүнийг "баривчлагдсан хил зөрчигч" гэж нэрлэн түүнтэй хамт зураг даруулсан байна. Үүний зэрэгцээ, хохирогчийг илт шоолж, түүний нүд болон шархадсан хөлийг бохир даавууны өөдөсөөр боосон байна. Тэдний хийсэн цорын ганц хүнлэг зүйл нь таван литрийн савтай ус өгсөн явдал байсан” гэж мэдээлжээ. Хохирогчийг хоёр цагийн турш шоолж, доромжилсны дараа гэмт этгээдүүд түргэн тусламжийн бригад руу утасдаж, Волноваха хотын төв эмнэлэгт хүргэсэн байна.

 

Эх сурвалж: EA daily.com

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen