ХҮН нам Засгийн газарт хамтрах эсэхээ өнөөдөр шийднэ
Ерөнхий сайд Н.Учрал ХҮН намд Засгийн газарт хамтран ажиллах албан ёсны саналыг өчигдөр хүргүүлсэн билээ. Уг саналыг тус нам Төлөөлөх зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэхээ өмнө нь мэдэгдсэн.
Тэгвэл ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газарт хамтрах эсэх асуудлыг албан ёсоор хэлэлцэн эцэслэн шийдвэрлэхээр товлоод байна. Энэхүү шийдвэр нь улс төрийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэхээр хүлээгдэж байна.



