Дэлхийн банкны дэгсдүүлсэн тодорхойлолт

Дэлхийн банкны дэгсдүүлсэн тодорхойлолт

 

Дэлхийн банкнаас Монгол болон бүс нутгийн эдийн засгийн тайланг өчигдөр танилцуулсан. Тэрхүү тайланд дурдсанаар "...Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2018 онд 6.8 хувь өссөн бол энэ оны эхний хагаст 7.3 хувьтай байна. Эдийн засгийн өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэл тэр дундаа махны экспорт сайн байгаа зэрэг нь нөлөөлсөн...

Цаашид Монгол Улсын эдийн засаг ямар байх талаар “Ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьтай байх төлөвтэй байна. Засгийн газар 2016 оноос эхлэн өрийн түвшин бууруулах дорвитой ажил хийсний хүчинд өрийн түвшин буурч байгаа гэж үзэж байна. Одоо нийгмийн халамж дээр түлхүү анхаарах шаардлагатай байна. Учир нь, ядуурлын түвшин 2016 оноос 1.2 нэгжээр л буурсан байгаа нь анхаарвал зохих асуудал болоод байна. Ингэснээр нийт хүн амын 25 хувь нь ядуурлын шугамтай ойр буюу ядууралд өртөх магадлал маш өндөр байна. Ядуурлын төвшинтэй уялдсан нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай..." гэжээ.

Энэхүү мэдээлэл нь  сүүүлийн хэдэн өдөр стресстэй байгаа монголчуудад үнэндээ таалагдсангүй. Таалагдсангүй ч биш үнэнд ойр очсонгүй гэж  бухимдаж байна.

Гадныхны нүдээр  эдийн засаг, ядуурлаа тодорхойлуулах биш, бид өөрсдөө бодитойгоор тодорхойлж үнэнийг мэдээлэх хэрэгтэй.  

http://erennews.mn/article/25490

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen