Коронавирусийн хөл хорионоос болж Хятадад гэр бүл салалт эрс нэмэгджээ

Коронавирусийн хөл хорионоос болж Хятадад гэр бүл салалт эрс нэмэгджээ

  • Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд Хятадын зөвхөн нэг хотод л гэхэд 300 гаруй хос салах өргөдлөө өгсөн байна.
  • Ши-Ань хотод 1 өдрийн дотор 14 салах өргөдөл хүлээн авсан нь тус хотод рекорд тогтоогоод байгаа аж.
  • Албаны хүмүүс уг явдлыг гэртээ тусгаарлагдаж байгаа хосууд хэтэрхий олон цагийг хамт өнгөрөөснөөс болсон хэмээн дүгнэжээ.
  • Үүний улмаас Фүжөү хотын албаныхан нэг өдөрт салах өргөдөл хүлээж авах дээд хэмжээг 10 байхаар тогтоосон байна.

 

Хятадын Сичуань мужийн Дажөү хот дахь гэр бүл бүртгэлийн газар ердөө гурван долоо хоногийн дотор 300 гаран салах өргөдөл хүлээн авсан тохиолдол гарчээ. Уг явдлыг тус газрын албаны дарга Лү Шыжүнь : “Залуу хосууд гэртээ ихээхэн цагийг өнгөрөөж байгаа бөгөөд үүнээсээ болж хоорондоо хэрэлдэж, салах шийдвэрт яаравчлан хүрч байна” хэмээн дүгнээд байгаа аж.

Харин нөгөө талаасаа коронавирусын дэгдэлтийн үеэр гэр бүл салалт хариуцсан байгууллагууд нэг сар орчим хугацаанд хаалгаа барьснаас ч болсон байж магадгүй юм.

Удаан хугацааг хамтдаа өнгөрөөх нь хосуудын харилцаанд чухам сайнаар эсвэл муугаар нөлөөлдөг нь одоо ч бүрэн тодорхойгүй бөгөөд 2018 онд хийгдсэн судалгаагаар гэрлэлтээ батлуулахаас өмнө хамт амьдарч байсан хосууд эхний 1 жилдээ салах магадлал харьцангуй бага байсан боловч 5 болон түүнээс дээш жил хамтран амьдарсны дараагаар салах магадлал нь ихэссэн байна. Харин өөр нэгэн судалгааны үр дүнд удаан хугацаанд хамт байх нь салалтыг бууруулдаг гэжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen