“Мулан” кинонд монгол залуус дүр бүтээжээ

 

Монгол киноны орлон тоглогчид “Мулан” кинонд эзэнт гүрний цэргүүд, хааны хамгаалагчийн дүрд тоглосон байна. Тэд 2018 онд урилгаар мэргэжлийн 15 орлон тоглогч, морь унаач 35 хүн, дөрвөн орчуулагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Шинэ Зеланд улсыг зорин хоёр сар гаруй хугацаанд ажиллажээ.

Уг кино нь “Уолт Дисней” кино компанийн шинэ бүтээл бөгөөд наймдугаар сарын 4-нд цахим платформ ашиглан нээлтээ хийсэн юм. “Disney+” суваг дээр энэ сарын 4-ний өдрөөс эхлэн 29.99 ам.долларын үнээр тавигдсан бөгөөд киног бүтээхэд “Уолт Дисней” компани 200 сая ам.доллар зарцуулжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen