"Нүдэнд сүү дусаах болон хэлээрээ долоож огт болохгүй"

"Нүдэнд сүү дусаах болон хэлээрээ долоож огт болохгүй"

 

Сургуулийн насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог нүдний эмгэгүүдийн талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн тэргүүлэх эмч, АУ-ны доктор, клиникийн профессор М.Шамсия мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Хүүхдэд нүдний талаас илэрдэг маш олон зовиурууд байдаг. Эдгээрээс хамгийн элбэг тохиолддог нь хараа муу байдал. Азийн орнуудад нийт хүн амын 80 хувь, Европын оронд 22-45 хувь нь хараа муутай байдаг гэсэн судалгаа бий. Бид хүүхдээ хараа муутай байгааг хэрхэн мэдэх вэ гэхээр, маш олон шинж тэмдэгээр илэрдэг. Тухайлбал, зарим хүүхдүүд нүдээ онийж хардаг. Мөн духаараа харах, буландаж болон далийж хараад байвал хараа муу байх магадлал өндөр. Үүнээс гадна зурагт, хичээлээ их ойроос харах, эсвэл бүр эсрэгээрээ зурагт, хичээлээ сонирхохгүй байж болно. Өөрөөр хэлбэл, зурагт асаалттай байхад үзэхгүй, үнэхээр муу хараад байвал хичээлдээ дургүй болж болно. Эдгээр шинж тэмдгүүд илэрч, давтагдаж байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Дараагийн хүүхдэд тохиолддог нүдний эмгэг бол дээд зовхи унжилт. Төрөлхийн хоёр болон нэг нүдний зовхи унжсан хүүхэд байдаг. Хоёр нүдний зовхи унжилттай хүүхэд ихэвчлэн гэдийж хардаг учраас харааны хөгжил явагдаж байдаг. Харин нэг нүдний зовхи унжилттай байвал харааны тэнхлэгийг хааж тухайн нүднийх нь хараа алдагдах эрсдэлтэй6 Хүүхдийн нүд улайх эмгэг зонхилон тохиолдож байна. Нүд улайх олон шалтгаан бий. Үүний нэг нь нүдний ханиаднаас болж нүд их улайдаг. Нүд улайлт нь халдварладаг учраас хэрвээ ханиаднаас үүдэж нүд улайсан бол мэргэжлийн эмчид хандаж бүрэн эдгэрсний дараа хүүхдээ хичээлд нь явуулах шаардлагатай.

Нүд улайлт удаан үргэлжилбэл хүндрэл өгөх эрсдэлтэй.

Харшлын шалтгаантай хүүхдийн зовхи улайж, хавдах эмгэг тохиолдож байна. Ялангуяа амьтан тэжээдэг айлын хүүхдүүдэд тохиолдох гээд байдаг. Мөн шүд өвддөг, хамар битүүрдэг хүүхдийн зовхи улайж, хавагнадаг. Тиймээс чих, хамар хоолойн асуудлыг сайн анзаарч байх нь чухал. Мөн зовхин дээр юм гарах тохиолдол бас ажиглагдаж байна. Нүдний эргэн тойронд 30-40 цорго бий. Нүд аних бүрт тухайн цоргонуудаас тос ялгарч байдаг. Энэ цоргоны нэг нь бөглөрөхөөр юм гардаг. Хүүхдийн дархлаа муудах үед мөн хүүхэд чихэр их иддэг бол нүдэн дээр бондгор идээт үрэвсэл гарах магадлалтай байдаг. Дараагийн нэг тохиолдож байгаа эмгэг нь нүдэн дээр өвдөг гарах тохиолдол нэлээд бий. Өвдөг гэдэг маань сормуусны хүүдийн үрэвсэл. Манайхан өвдөг гарахаар өвдгөөрөө домноно гэж ярьдаг. Гэтэл нүдний өвдөг гараад идээлээд, хагарч цус гараад долоо хоногийн дараа өөрөө эдгэрдэг. Хялар харах тохиолдол бас бий. 0-6 сартайд үүссэн хяларыг төрөлхийн гэж үздэг. Харин 6 сараас хойш хялар харж эхэлбэл үүнийг харааны байдлаас болж үүсдэг гэж үздэг. Хяларыг өөрөө зүгээр болчихдог гэж ээж, аавууд ярьдаг. Таны хүүхэд хялар харж л байвал нүдний эмчид хандах шаардлагатай. Манай эцэг эхчүүдийн нэг алддаг зүйл нь нүдэнд гадны биет орохоор хэлээрээ долоодог.

Ингэж огт болохгүй, хэл бол хамгийн бактери агуулдаг эрхтэн. Мөн байнга нуухтдаг нүдтэй хүүхэд гэж бий. Энэ тохиолдолд ээжүүд хөхний сүү их дусаадаг. Ингэж бас болохгүй " гэдгийг хэлэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen