"Хохирлыг бодитой тогтоохын тулд Нөмрөг рүү нисдэг тэрэг илгээнэ"

"Хохирлыг бодитой тогтоохын тулд Нөмрөг рүү нисдэг тэрэг илгээнэ"

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:

-Яамны удирдлага болон Хил хамгаалах ерөнхий газар, Улсын онцгой комисс, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шуурхай хуралдлаа. Хуралдаанд ХЗДХ-ийн дэд сайд болон “Мобиком” компанийн төлөөлөл оролцсон. Мөн газар дээр нь ажиллаж байгаа шинжээчид цахимаар холбогдлоо. Гурван машинтай нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Одоогоор ажиллаж буй газруудад ан амьтдын нягтаршил их байгааг хэлж байна. Мөн газрын бартаа садаас шалтгаалан нийт газрын 70 орчим хувьд хүрч чадахгүй байгаа тул нисдэг тэрэг хэрэгтэй байгааг уламжилсан. Хил дагуу гэхэд 10 орчим цэг дээр заавал очиж ажиллах шаардлагатай байна. Хохирлыг бодитой гаргахын тулд бүх цэгт хүрч ажиллах нь чухал.

Иймд ОБЕГ-ийн аврах зориулалттай, нисэх багийн бүрэлдэхүүнээс гадна 3-4 хүний багтаамжтай жижиг онгоцыг маргааш Нөмрөг рүү илгээхээр шийдвэрлэлээ.

Шаардлагатай цэгт хүрэхэд Хэнтий, Дорнод, Халхгол гэхчилэн 3-4 удаа цэнэглэх ёстой ч одоогоор Дорнод аймгийн төв, Халхгол суманд онгоцны түлш байхгүй байна. Өнөөдөртөө багтааж түлш гаргана, маргааштаа багтааж шаардлагатай нисдэг тэргийг илгээнэ. Мөн хохирол тогтоох дүгнэлт шүүх дээр асуудал очиход нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой тул мэргэжлийн байгууллагуудас хүн нэмж гаргах эсэхийг судлахаар болсон. Шүүх шинжилгээний байгууллагаас энэ асуудлаар өнөөдөртөө багтаж хариу өгнө гэв.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen