Зэвсэглэсэн этгээдийн суманд 17 сартай охин оногдсон ч гайхамшигтайгаар амьд үлджээ
Наймдугаар сарын 31-нд АНУ-ын Техас мужийн баруун хэсэг дэх Одесса хотод буудлагын хэрэг гарч, наанадаж 5 хүн нас барж, 21 хүн шархадсан.
Цагдаа нарыг авто машинд хяналт тавьж байх үеэр сэжигтэн гал нээжээ. Шуудангийн машиныг хулгайлсны дараа сэжигтэн үргэлжлүүлэн энгийн иргэдийг бууджээ. Шуудангийн машиныг цагдаагийнхан бүсэлсний дараа, сэжигтэн цагдаа нартай буудалцаж байгаад амиа алдсан байна.
Түүнийг буудах үеэр 17 сартай охин өртсөн бөгөөд толгойд нь сум орсон байжээ.
News.com.ua сайтад мэдээлснээр 17 сартай охин буудлагын хохирогч болсон ч гайхамшигтайгаар амьд үлдсэн байна.
Түүний урд шүд оногдож, бусад гэмтэл авчээ. Эмч нар биеийн байдлыг нь ажиглаж байгаа аж.