Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэхээр иргэдийг хуурч, сошиал орчинд залилан хийх оролдлого гарсан байна.

Иймд иргэд:

  • Торгууль төлөх мэдээлэл, холбоосыг сайтар нягтлах
  • Үл таних болон сэжигтэй холбоос дээр дарахгүй байх
  • Банкны данс, картын мэдээлэл, нууц үгээ бусдад өгөхгүй байх
  • Эргэлзээтэй тохиолдолд холбогдох байгууллагаас мэдээллийг тодруулсны дараа торгуулиа төлөх шаардлагатай гэв. 

Иргэд мэдээллийн үнэн зөвийг нягталж, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа. 

Эх сурвалж:  Замын хөдөлгөөний удирдлагын төв

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen