Сансраас хүртэл харагддаг хүний бүтээсэн 6 гайхамшиг

Сансраас хүртэл харагддаг хүний бүтээсэн 6 гайхамшиг

 

Дэлхий асар том боловч олон мянган жилийн турш хүн төрөлхтөн түүний өнцөг булан бүрт аварга том байгууламжууд босгожээ. Ихэнх барилга, зам талбай сансраас бараг ялгарахгүй харагддаг ч зарим бүтээн байгуулалт дэлхийн тойрог замаас хүртэл тодхон үзэгддэг байна.

1. Гизагийн агуу пирамидууд

Гизагийн агуу пирамидууд

Египетийн цөлд орших Гизагийн гурван алдарт пирамид нь хүн төрөлхтний хамгийн гайхамшигтай бүтээн байгуулалтын нэг юм. Хамгийн өндөр нь 140 метрээс давдаг ч сансраас харахад элсэн цөлийн дунд өчүүхэн цэг мэт үзэгдэнэ. Гэсэн ч тэдгээрийн хэлбэр, сүүдэр нь тойрог замаас танигдахуйц байдаг.

2. Шөнийн хотуудын гэрэл

Шөнийн хотуудын гэрэл

Шөнө болохоор дэлхийн томоохон хотууд гэрлэн оддын орон шиг харагддаг. Хотуудын гэрэлтүүлэг сансраас маш тод ялгардаг бөгөөд заримдаа улс орнуудын хил хязгаар, хүн амын төвлөрлийг хүртэл тодорхой харж болдог.

3. Кеннекоттын зэсийн уурхай

Кеннекоттын зэсийн уурхай

АНУ-ын Юта мужид байрлах Кеннекоттын ил уурхай нь дэлхийн хамгийн том задгай уурхайн нэг юм. Ойролцоогоор 4 километрийн өргөн, 1200 гаруй метрийн гүнтэй энэ уурхай сансраас харахад аварга том тогоо мэт үзэгддэг.

4. Аварга гүүрнүүд

Аварга гүүрнүүд

Орчин үеийн инженерчлэлийн гайхамшгууд болох томоохон гүүрнүүд ч сансраас харагддаг. Тэдгээрийн нэг жишээ нь Сан-Франциско хотын алдарт Golden Gate Bridge юм. Далай дээгүүр сунан тогтсон энэ байгууламж нь дэлхийн хамгийн танигдсан гүүрнүүдийн нэг билээ.

5. Дубайн Хиймэл Дал модон арлууд

Дубайн Хиймэл Дал модон арлууд

Жумейрагийн Дал модон арал тэргүүтэй Дубайн хиймэл арлууд сансраас хамгийн тод харагддаг хүний бүтээсэн байгууламжуудын нэг юм. Персийн булангаас олборлосон элсээр далдуу модны хэлбэртэй арлуудыг байгуулсан бөгөөд тэдгээрийн өвөрмөц дүрс нь тойрог замаас ч тод харагддаг.

6. Альмерийн хүлэмжүүд

Альмерийн хүлэмжүүд

Испанийн зүүн өмнөд хэсэгт орших Алмери мужид дэлхийн хамгийн том хүлэмжийн бүс байрладаг. 250 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан цагаан өнгийн хүлэмжүүд нь сансраас асар том толбо мэт харагддаг бөгөөд Европын хүнсний нийлүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

https://www.caak.mn/post/view/43981

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen