Удаан дуугүй байх нь сайн уу, муу юу?
"Ярихаасаа илүү дуугүй байх нь дээр" гэсэн утгатай зүйр үгс олон байдаг. Мэдээж энэ нь аливаа бодлоо илэрхийлэхээсээ өмнө сайтар тунгаан бодох хэрэгтэйг сануулдаг. Харин хэн нэгэн энэ зөвлөгөөг шууд утгаар нь хүлээн авч, бүтэн нэг жилийн турш огт дуугарахгүй байвал юу болох бол? Ийм удаан хугацаанд дуугүй байх нь хүний бие махбод, сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлэх вэ?
1. Амьсгалын тогтолцоо суларч магадгүй
Удаан хугацаанд ярихгүй байх нь уушгины үйл ажиллагаанд ч нөлөөлж болно. Нэг жилийн хугацаанд уушгины эзлэхүүн бага зэрэг буурч, уян хатан чанар нь сулрах эрсдэлтэй. Үүний үр дүнд амьсгалын үйл ажиллагаа муудаж, биеийн ерөнхий тэсвэр хатуужил багасна. Энгийнээр хэлбэл, хүний биеийн тамирдах чадвар буурч, ажиллах болон өдөр тутмын үйл ажиллагаа эрхлэх эрч хүч нь багасах магадлалтай.
2. Сэтгэл зүйн хүндрэлүүд
Удаан хугацаанд дуугүй байх нь сэтгэл зүйд ч ноцтой нөлөө үзүүлдэг. Хүмүүстэй харилцахгүй байснаар өөртөө итгэх итгэл буурч, өөрийгөө үнэлэх үнэлэмж муудаж болно. Мөн нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж төрж, бусадтай харилцахаас эмээх хандлага үүсдэг. Үүний улмаас нийгмийн айдас болон түгшүүрийн түвшин нэмэгдэх эрсдэлтэй.
3. Ой санамж, сэтгэн бодох чадварт үзүүлэх нөлөө
Хүний яриа нь мэдээлэл тогтоох, бодож боловсруулах үйл явцтай нягт холбоотой байдаг. Тиймээс удаан хугацаанд ярилцахгүй байх нь ой тогтоолт болон танин мэдэхүйн зарим чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй. Үнэмлэхүй дуугүй байдал нь хүнийг сэтгэл зүйн хувьд илүү эмзэг болгож, оюуны идэвхийг бууруулах эрсдэлтэй гэж үздэг. Тийм ч учраас удаан хугацаанд ганцаардмал орчинд амьдарсан хүмүүсийн зан төлөв, сэтгэхүйд өөрчлөлт гардаг гэж судлаачид тэмдэглэдэг.
4. Удаан хугацаанд дуугарахгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй
Хэрэв хүн удаан хугацааны турш огт дуугарахгүй байгаа бол энэ нь зарим тохиолдолд сэтгэцийн болон мэдрэлийн ноцтой эмгэгийн шинж тэмдэг байж болно. Хэл ярианы чадвар төрөлхийн бус, мөн ямар нэгэн хүнд гэмтэлтэй холбоогүй атлаа хүн гэнэт удаан хугацаагаар дуугүй болсон бол заавал эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагатай.
5. Ийм тохиолдолд ямар эмчилгээ хийдэг вэ?
Эмч нар эхлээд асуудлын шалтгааныг тогтоохын тулд нарийн оношилгоо хийдэг. Үүний дараа тохирох эмчилгээг сонгон хэрэгжүүлнэ. Орчин үеийн анагаах ухаанд ийм төрлийн эмгэгийг эмчлэхдээ хэл заслын эмчилгээ, физик эмчилгээ, эмчилгээний дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн зөвлөгөө, шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ зэргийг хослуулан ашигладаг.
https://www.caak.mn/post/view/43980



