Төмөр хүлэгтэй алуурчдын толгойг илэхээ хэзээ болих вэ?!

Төмөр хүлэгтэй алуурчдын толгойг илэхээ хэзээ болих вэ?!

 

Одоогоос олон жилийн өмнө найзтайгаа гудамжиндаа тоглож байхад түүнийг минь ус зөөвөрлөдөг тэрэг хурдтай орж ирээд нүдэн дээр минь надтай дахиж хэзээ ч тоглохооргүй... Энэ ослоос хойш машинаас айдаг болсон. Бүр машины урд суудалд сууж чадахааргүй тийм их түгшүүр, айдас сэтгэлд минь хадаастай явдаг. Гэтэл өнгөрсөн намар гарцаараа гарч яваад замын төгсгөлд гэрэл шилжих үед хурдтай машин цаанаас гарч ирээд хүүхэдтэйгээ дайруулсан юм. Хэрэг явдлыг цагдаагийн байгууллагаас хоёр талд тохиролцох санал тавьсан. Тодруулбал, ногоон гэрлээр гарцаараа гарч амжаагүй байхад улаан гэрэл асчихсан. Энэ нь явган зорчигчийн буруу болов. Харин осол гаргасан жолооч хурдтайгаар бусад машин зогсож байхыг анзаарах сөхөөгүй  орж ирсэн. Ингээд дайруулсан хоёр хүний гэмтлийн зэрэг мэргэжлийн эмч нарын үзлэгээр хөнгөн зэрэгтэй гарсан болохоор шүүх эмнэлэг оролгүй асуудлыг шийдвэрлэх нь тэр. Гэтэл цагдаагийн танилцуулсан хэргийн процесст эгдүүцэл төрүүлсэн зүйл нь  явган зорчигч орж ирсэн талаас дүгнэлт хийхэд жолоочийн харагдах орчин хязгаарлагдмал байдалтай талаас орж ирсэн хэмээсэн нь хууль хэний толгойг илээд байна вэ? гэдэг асуулт толгойд минь хариултаа хайсаар үлдсэн юм. Тэрхүү осол гаргасан жолооч хохирогчийн амийг 100 мянган төгрөгөөр үнэлсэн. 

Бас нэгэн тохиолдол сийрүүлэхэд, Нэгэн сургуулийн багш хороололд гарцаар зам гарч яваад машинд мөргүүлсэн. Цагдаа, эмнэлгийн тусламжаа авсан бөгөөд жолоочид гомдол гаргасан ч хохиролоо барагдуулж чадаагүй. Тэрхүү багш нүдэндээ хэд хэдэн оёдол тавиулж нүдэндээ том сорвитой, өдгөө толгойн өвддөг болоод хоцорсон. Мэдээж энд сэтгэл санааны талаар яриад ч хэрэггүй. Тэрбээр ажилдаа очиж хүүхдүүддээ хичээлээ заагаагүй хугацаанд мэдээж цалингаа авч чадаагүй. Араас нь хэл ам татлах эцэг эхчүүдээс айж олигтой ч эмнэлэг, цагдаагаар явж амжилгүй нүд нь хавдартай ажлаа үргэлжлүүлэн хийсэн байдаг. Энэ мэтчлэн хохирогч нарыг дурдвал дуусахгүй. Осолд орсон, ослоор хэн нэгнээ алдсан хүмүүсийн сэтгэл зүй маш хүнд байдалд ордог.

Энэ бүгдийг энд дурьдахын учир нь цагдаагийн байгууллагаас ослын тоо баримт, хэдэн хүн амиа алдсаныг мэдээлдэг хэрнээ хуулийг яаж чангалж, цаашдаа хэрхэхийг үл ярина. Өргөн замуудын гэрлэн дохионы минутыг яагаад өөрчилж болохгүй вэ? Осолд өртсөн хүмүүсийн сэтгэлзүй асар ихээр хохирч үлддэг гэдгийг хуулийнхан яагаад мэддэггүй, судалдаггүй юм? Хуулиндаа өөрчлөлт хийе!!!

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг энд дурдья. 

-Зам тээврийн ослоор өдөрт 1-2 хүн амиа алдаж, 5-20 хүн гэмтэж бэртдэг гэсэн тоо гарчээ.

-Хамгийн сүүлд гэхэд, Гэрэл шилжүүлээгүй улмаас таван хүн амиа алдсан осол гарав. Ховд аймгийн Ховд сум, Улаанбураа багийн нутаг дэвсгэрт "Автомашинууд мөргөлдөж, нэг машин нь шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн “Prius” загварын хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж, ослын улмаас хоёр тээврийн хэрэгслийн жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, хоёр зорчигч гэмтжээ.

-Хөдөө орон нутгийн зам дээр 280 хүн нас барж, 750 орчим хүн гэмтсэн байна.

-БГД-ийн 24-р хороо буюу “Алтай хотхон”-ы хүүхдүүд сурах эрхээ зөрчүүлж байна. Нийт 75 га газрыг хамрах тус хороонд улсын сургууль байдаггүйн улмаас Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэг гэх мэт харьяаллын бус сургуулийн өргөтгөлийн байранд хүүхдүүдээ суралцуулдаг гэв. Тухайн сургуульд хүүхдээ сургалаа ч хоёр хүүхдийн стандарт ширээнд 3-4 хүүхэд суулган өдрийн гурван ээлжээр хичээллэдэг байна. Мөн сургууль хүрэх замд явган зорчигчийн зориулалтын зам олон тасалддаг, баригдаж байгаа барилгын дэргэдүүр, өргөн авто замыг хөндлөн гарах зэрэг эрсдэлээс жилд 10-30 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болдог байна.

-Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 387 бүртгэгдсэнээс 40 хүүхдийн амь хохирч 396 хүүхэд гэмтсэн байна.  

Та энэ тоо баримтаас бүхэл бүтэн нэг ангид суралцах хэмжээний ирээдүй болсон үрс минь амиа алдсан байгааг харж чадав уу?!!!

Энэ удаад  замтээврийн ослын талаар дурдаж байгаа асуудал биш. Өмнө нь бичиж байсан бөгөөд тухайн үеийнхээс энэ тоо буурахгүй байна. Жил ирэх тусам өсч байгааг хараад гашуудал төрүүлж... Төмөр хүлэгтэй алуурчдын толгойг илэхээ хэзээ зогсоох вэ, хуулиа өөрчилж чангалах цаг хэдийнээ иржээ.

https://dorgio.mn/p/147201

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen