Шивээхүрэнгээр хоёр сая тонн нүүрс экспортлоод байна

Шивээхүрэнгээр хоёр сая тонн нүүрс экспортлоод байна

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шивээхүрэн-Сэхэ боомтоор БНХАУ руу өдөрт 270 гаруй автомашинаар нүүрс экспортолж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын зэрэглэлийн Шивээхүрэн боомт хагас жилийн хугацаанд хаагдаад байсан бол үйл ажиллагаагаа сэргээн эргэн нээгдсэн.

Боомт нээгдсэнээс хойш нүүрс тээврийн жолооч нар автомашинаасаа буулгүйгээр зөвхөн чингэлэг солилцон байдлаар тээвэр хийж, өнгөрсөн 5 дугаар сараас хойш хоёр сая тонн нүүрс гаргаад байна. Ковидын цар тахлын өмнөх хэвийн үйл ажиллагааны үед тус боомтоор өдөрт 700-900 автомашин нүүрс гарч байв. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen