ОХУ, БНХАУ Монголоор хийн хоолой дамжуулах эсэхийг хэлэлцэнэ

“Сибирийн хүч-2” хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах нь үр ашигтай эсэх талаар Орос, Хятадын тал хэлэлцэн, үнэлнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакийн "Эрчим хүчний бодлого" сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд онцолжээ. Тэрээр “Баруун шугамаар хийн хоолойн тавих маш олон маршрутыг судалж байна. 

Ялангуяа Монгол Улс энэ төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар тус улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу хийн хоолой тавих брломжит үнэлгээг хийж байна” хэмээн онцолсон байна. БНХАУ руу нийлүүлэх хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах саналыг манай улс хэдэнтээ гаргаж, ОХУ-ын тал ч энэ хувилбарыг судалж үзэхээ амлаж байсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ Эрхүү муж, Красноярскийн хязгаар мөн Ямалын байгалийн баялгийг ашиглан хийн хоолойг Монголоор дамжуулан Хятад руу хүргэх боломжийг судлах үүрэг өгсөн билээ.

М.Цэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen