Намынхаа итгэлийг даадаггүй хүн түмний итгэлийг даах уу?

Иргэд төлөөллийн байгууллагад өөрсдийн итгэлийг даах төлөөлөгчийг сонгон илгээдэг. Гэвч улс төрд шунан дурлагсад худал хуурмагийг далдах гоё сайхан үгсээр төөрөгдүүлэх замаар олон нийтийн итгэлийг олж авахыг хичээх дүр зураг мэр сэр ажиглагдаж байна.

АН-ын Үндсэн дүрмийн хорооны 2018 оны гуравдугаар сарын 23-нд гаргасан шийдвэрээр намын дүрмийн тодорхой дөрвөн заалтыг үндэслэн Т.Батцогтыг найман заалт зөрчсөн асуудлаар БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс нь огцруулсан.

Мөн Баянзүрх дүүргийн АН-ын хорооны дарга П.Нүрзэдийн 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны тушаалаар тус хорооны гишүүн, Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт дахин Үндсэн дүрмийн гурван заалт зөрчсөн тул намаас тодорхойгүй хугацаагаар хөөсөн.

Удалгүй АН дотроо багагүй хөдөлгөөнд орох далимаар Т.Батцогт эргэн ирсэн байдаг.

Ийнхүү 2020 оны сонгуульд өрсөлдөх боломж олдож азаа үзсэн боловч баянзүрхчүүд түүнийг сайн мэдэх болсны хувьд түүнд итгэлийг эс үзүүлэв. Ийм дүн тавиулсан ч Т.Батцогт удаах сонгуульд улайрч байгааг бизнестэй нь холбон тайлбарлах болжээ. Учир нь түүнийг үзэл суртал нэгт намын нөхдийн итгэлийг даадаггүй, тэр дундаа дүрэм журам баримтладаггүй, хэл амтай гэх мэт шүүмжлэлүүд хөврөх болсон бөгөөд өөрийгөө тийм учир дутагдалтай хүн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь бизнесээ хамгаалах хэтийн зорилготой холбоотой гэлцдэг. Түүнчлэн намын гишүүд нь түүнийг 2012, 2016 онд МАН-ынхантай буюу Д.Арвин, Д.Оюунхорол нартай нийлж нам нэгтээ жийж гарч ирсэн гэдэг юм билээ. Ер нь сандал суудлын төлөө их хэл ам хийдгийг нь хэвлэлийн хуудсууд ч гэрчилдэг.

Ийм хүнийг түмний төлөөллийн байгууллагад илгээсэн нь АН-ыг “муухай” харагдуулж байгаа аж. Мөн сонголтод дахин дахин орж ирж буй нь Т.Батцогт баянзүрхчүүдийн сонголтыг үл ойшоосон явдал гэсэн дүгнэлтийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Т.Батцогт сонгогчид гэнэт сонголтоо өөрчилнө гэсэн итгэлийг хаанаас олж авав гэдэг л сонин юм. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen