Чонон борисын нууц амраг "алаг нүдэн" Тамара дуу болж мөнхөрсөн нь

Чонон борисын нууц амраг "алаг нүдэн" Тамара дуу болж мөнхөрсөн нь

 

Алдарт "Boney m" хамтлаг гучаад оны мафийн толгойлогч нэгэн эмэгтэйн тухай Ма Ваker гэдэг дуу хийсэн байдаг. Ma Baker хэмээх танхай хүүхэн Холбооны мөрдөх товчооныхонтой буудалцаж байгаад алуулсан юм билээ. Тэгээд дуунд мөнхөрчээ... Гэмт хэрэгтэй холбогдсон иймэрхүү дууг гадаадын рок хамтлагууд зөндөөн дуулсан байдаг юм байна. Манайд бол анхдагч нь ХУРД хамтлагийн дуулсан НҮҮДЛИЙН КИНО ТЕАТР юм даа...

2000-гаад оны үед би "ХУРД"-ын Отгонбаярт жараад оны цуутай гэмт хэрэгтэн Чонон Борисын түүхийг ярьж өгсөн юм. Тухайн үед Баруун дөрвөн зам хавьцаа НҮҮДЛИЙН КИНО ТЕАТР гэж байжээ. Энд голдуу Улаанбаатарын атаман залуучууд, царайлаг сайхан хүүхнүүд цуглардаг байж. Тэгтэл нэг удаа Чонон Борисын нууц амраг "Алаг нүдэн" Тамара гэж үзэсгэлэн гоо хүүхэнд нэг залуу дурлачихжээ. Үүнээс болж Чонон Борис тэр залуугийн гуя руу хутгалж орхитол гай болж артерийн судас таараад газар дээрээ таалал болсон байна. Ингээд л тухайн үеийн Улаанбайшингийн шоронд Чонон Борисын дараачийн дуулиан шуугиан өрнөсөн байдаг.

Энэ түүхийг сонсоод Отгонбаяр "Наад алаг нүдэн Тамарагаар чинь дуу хийе" гэдэг байгаа...
-Хэрэггүй ээ, гэмт хэргийн чанартай юм... гэж намайг хэлэхэд "Яагаад гэмт хэргийн тухай дуулж болохгүй гэж...Та ерөөсөө НҮҮДЛИЙН КИНО ТЕАТР гэдэг шүлэг бичээд өг" гэж тэр хэлэв. Энэхүү дуунд өгүүлэгдээд байгаа Цэнхэр нүдэн бүсгүй гэдэг нь "Алаг нүдэн" Тамара юм.

Б.ОЙДОВ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen